Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2015-10-14
Дугаар 258
Хэргийн индекс 128/2014/0186/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч "Кэй энд Ти констракшн" ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 363 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Кэй энд Ти констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 253952 дугаар актыг хүчингүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                               М.БАТСУУРЬ

               ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ     

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.