Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-30
Дугаар 185
Хэргийн индекс 025/2016/0001/З/
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Чулууны Тунгалаг
Нэхэмжлэгч Иргэний зориг ногоон нам
Хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 025/ШШ2016/0001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 124 дүгээр зүйлийн 124.1, 124.2, 124.3.2-т заасныг тус тус баримтлан Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болгож, тус намаас Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн ИЗНН-ыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх шийдвэр гаргахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасугай” гэж өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.