Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-02
Дугаар 151
Хэргийн индекс 126/2015/0032/З
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч Б.Мянганбаяр
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Д.Оюунцэцэг
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. “Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 39 дүгээр шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 92 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.14, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6...” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6 ...” гэж өөрчилж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасныг баримтлан...” гэсэн нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.