Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-03-14
Дугаар 85
Хэргийн индекс 128/2015/0429/з
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Дашдоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч “Шангри-Ла Улаанбаатар хотел” ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Татварын ерөнхий хуулийн” гэсний дараа “29 дүгээр зүйлийн 29.1.5” гэж, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн...” гэсний дараа “14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4” гэж, “...35/0001902 дугаар актын” гэсний дараа “Тогтоох хэсгийн “Нэг”-ийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 4,418.0 мянган төгрөгийн торгууль, 1,515.8 мянган төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож” гэж тус тус нэмэн, “... 98,318.9 мянган төгрөгийн торгууль, 1,515.8 мянган төгрөгийн алданги, 563.5 мянган төгрөгийн хүү, нийт 100,398.2 мянган төгрөгийн төлбөрийг” гэснийг “... 93,900.9 мянган төгрөгийн торгууль, 563,5 мянган төгрөгийн хүү, нийт 94,464.4 мянган төгрөгийн төлбөрийг” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.