Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-01
Дугаар 221/МА2016/0294
Хэргийн индекс 128/2014/0505/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч “Анхны анжис” ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ш.Гялааш
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч “Анхны анжис” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн Ш.Гялаашт холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...нэхэмжлэгч “Анхны анжис” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж,  Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн Ш.Гялаашт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, мөн Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшиж, ашиглаж буй газрын давхцлыг арилган, Ш.Гялаашт гэр бүлийн зориулалтаар ашиглаж, эзэмшихэд хүрэлцэхүйц хэмжээний газрыг үлдээн хасч” гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай. 
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.