Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-13
Дугаар 221/МА2016/0376
Хэргийн индекс 127/2015/0003/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Очирбатын Номуулин
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн мал эмнэлэгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий 14 аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа
Хариуцагч Хэнтий аймгийн Татварын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10, 13 дугаар зүйлийн 13.6.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаагийн “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд малын халдварт, гоц халдварт өвчний үйлчилгээний хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлүүлж байгаа нь хууль бус болохыг тогтоож, уг үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг Хэнтий аймгийн Татварын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.