Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-03-18
Дугаар 221/МА2016/0181
Хэргийн индекс 128/2015/0625/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч “Таст-Өлгий” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 864 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Таст-Өлгий” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Дорнодын талбай нэртэй газарт орших ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ХV-008616 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 


[1] Хэргийн 41

[2] Хэргийн 38-40

[3] Хэргийн 37

[4] Хэргийн 60

[5] Хэргийн 11-19, 108-110

[6] Хэргийн 21,22

[7] Хэргийн 25,26

[8] Хэргийн 23,25,27,28,29,30-33,34

[9] Хэргийн 108

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.12.09 0864 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Даваанямын Оюумаа “Таст-Өлгий” ХХК Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс