Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-12-13
Дугаар 221/МА2016/0781
Хэргийн индекс 110/2015/0028/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч Х.Маргулан
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд М.Дастан
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2016/0039 дүгээр шийдвэрийг хүчингүй болгожМонгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.9, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.4, 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Маргуланы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/542 дугаар захирамжийн Улаанхус сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар Х.Маргуланд газар эзэмшүүлснийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

 


[1] Хэргийн 7 дахь тал

[2] Хэргийн 9 дэх тал

[3] Хэргийн 27-29 дэх талууд

[4] Хэргийн 35 дахь тал

[5] Хэргийн 23 дахь тал

[6] Хэргийн 96, 99 дэх талууд

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.