Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-07-22
Дугаар 221/МА2016/0508
Хэргийн индекс 110/2015/0030/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч Н.Сакен
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ж.Сайын
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.2, 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Сакены нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 41 дүгээр тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгож, энэ заалтад “Н.Сакеныг төрийн захиргааны албан тушаалын ТЗ-6, III дугаар шатлал, төрийн албаны удаан хугацааны нэмэгдэл 10 хувь, дэс түшмэлийн дөтгөөр зэргийн нэмэгдэл 15 хувь, хоол, унааны зардлыг олгохоор нэмж тусгахыг хариуцагчид даалгаж, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 6 850 240 төгрөг /зургаан сая найман зуун тавин мянга хоёр зуун дөч/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч Н.Сакены давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ  

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 151 дэх тал

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.