Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-07-21
Дугаар 221/МА2016/0499
Хэргийн индекс 128/2015/0564/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч Н.Баярхүү
Хариуцагч УБЕГ-н дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Г.Гантуяа
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” 147, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 1707 дугаар тушаалууд хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, Н.Баярхүүг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 9 191 245 төгрөг /есөн сая нэг зуун ерэн нэгэн мянга хоёр зуун дөчин тав/-ийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР   

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 19 дэх тал

[2] Хэргийн 2 дугаар хавтас, 29-31 дэх тал

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.