Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-07-20
Дугаар 221/МА2016/0491
Хэргийн индекс 128/2015/0185/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч “Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны хохирлыг барагдуулах хамтын Бат-Итгэл нийгэмлэг” гишүүддээ үйлчлэх ТББ
Хариуцагч Монгол Улсын ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэснийг хасч, “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад “...баримтлан...” гэсний дараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/787 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/131 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж болно.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.