Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-12-09
Дугаар 776
Хэргийн индекс 128/2016/0757/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч “Эрээн чулуу” ХХК, “Их цог өндөр” ХХК, “Дархан мянгадар уул” ХХК
Хариуцагч Сангын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54  дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.3.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Эрээн чулуу” ХХК, “Их цог өндөр” ХХК, “Дархан мянгадар уул” ХХК-уудын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичгүүдийн “Эрээн чулуу” ХХК, “Их цог өндөр” ХХК, “Дархан мянгадар уул” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /Уул уурхайн яам/-ны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн “Эрээн чулуу” ХХК, “Их цог өндөр” ХХК, “Дархан мянгадар уул” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.