Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-11-30
Дугаар 748
Хэргийн индекс 110/2016/0015/з
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгын Онцгой байдлын газар
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ж.Дастан
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж,” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож,” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Айнагүл, Т.Ерлан нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                        ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.