Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-04-28
Дугаар 221/МА2016/0267
Хэргийн индекс 128/2015/0133/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Энхтуяагийн Халиунбаяр
Нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших “Өлзий-нуга” нэртэй 65.31 га талбайд ХV-011085 дугаартай, “Өлзий нуга-1” нэртэй 314.13 га талбайд ХV-011084 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээж авч бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам

 

зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                                           ШҮҮГЧ                                                                О.НОМУУЛИН

                                           ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.01.19 0057 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Цолмонгийн Сайхантуяа Д.Галсанпунцаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.04.07 221/МА2016/0231 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр “Мөнх-Одцацрал” ХХК Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчид
2016.04.28 221/МА2016/0267 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Энхтуяагийн Халиунбаяр “Аллянсголд титэм” ХХК Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.05.30 189 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Д.Галсанпунцаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар /хуучин нэрээр/