Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-08-13
Дугаар 221/МА2016/0370
Хэргийн индекс 111/2015/0011/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч В.Нарантуяа
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 351 дугаар зүйлийн 351.1.6, 351.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1а/150, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1а/422 дугаар албан бичгүүд, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 594 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, В.Нарантуяаг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилохыг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.