Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-02-17
Дугаар 221/МА2016/0221
Хэргийн индекс 125/2015/0028/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Доржгочоогийн Баатархүү
Нэхэмжлэгч Т.Нямцэцэг
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Эрдэнэбаатар
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.8 дахь хэсэгт заасны тус тус баримтлан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүргийг С.Эрдэнэбаатараар үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байгаа хариуцагчийн үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн Т.Нямцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж, “ТОГТООХ нь” хэсгийн 2 дахь заалтад “... үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                          ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

                          ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                          ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.11.27 26 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ганболдын Янжиндулам Т.Нямцэцэг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.05.09 166 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа Т.Нямцэцэг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга