Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2016-03-04
Дугаар 221/МА2016/0157
Хэргийн индекс 031/2013/0336/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Очирбатын Номуулин
Нэхэмжлэгч “Анома” ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 777 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

 “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Анома” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант комисс байгуулах тухай” А/341 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтад “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2013 оны 04 дүгээр сарын 04-нд өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай зар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Нийслэлийн өмчийн концессын зүйлүүдийн төслүүд гэсний А-д “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 4 дэх хэсгийн “Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 21/31 тоот тогтоолын 4 дэх заалтын “Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25, ... дугаар тогтоолуудыг ... хүчингүй болсонд тооцсугай” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 тоот тогтоолын хавсралтад “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д хамаарах хэсгээр тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 тоот тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 тоот тогтоолын хавсралт  “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын 2 дахь хэсэгт “Урт цагаан үйлчилгээний төв” гэснийг “Анома” ХХК-д холбогдох хэсгээр хүчингүй болгуулах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг хүсч үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр тус компанид хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах, “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-д хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах, Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг “Анома” ХХК-д хувьчлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

           3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                             ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

                             ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.