Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-29
Дугаар 221/МА2016/0337
Хэргийн индекс 114/2015/0025/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Ноостын Хонинхүү
Нэхэмжлэгч “Зэндмэнь хийморь” ХХК
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх цуцлах тухай” А/12 дугаар захирамж, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/30 дугаар захирамж болон хавсралтыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.10.21 284 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг "Зэндмэнэ хийморь" ХХК Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга