Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-12-16
Дугаар 221/МА2016/0577
Хэргийн индекс 115/2015/0011/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Г.Гантуяа
Хариуцагч Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурал тус сумын Засаг дарга нар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ш.Энхбаатар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.5, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.7-д заасныг баримтлан Г.Гантуяагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Өнгөт” багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолын Ш.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон, Г.Гантуяагийн газар эзэмших хүсэлтийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад даалгаж, мөн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Ш.Энхбаатарт холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж дахин шинэ акт гартал түдгэлзүүлж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан Газрын тухай хуульд заасан журмын дагуу маргаж буй газар дээр хээрийн судалгаа хийн, Г.Гантуяа нь “өвөлжөө, хаваржааны зориулалттай хороог худалдаж авсан” гэх, иргэн Ш.Энхбаатар /түүний эцэг У.Шагдар нар/ нь тухайн газарт 1998 оноос нутаглан амьдарч байгаа зэргийг харгалзан тэдгээрийн газар эзэмших хүсэлтийг нягтлан шалгаж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, тухайн бүс нутгийн онцлог, газрыг зөв зохистой ашиглах шаардлагад нийцэх эсэх, бусдын эрх зөрчигдөх эсэх зэрэг газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхэд тавигдах нөхцөл байдлыг тодруулан зохих журмын дагуу шийдвэрлэж дахин шинэ акт гаргах замаар энэхүү шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                                ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.