Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-01
Дугаар 221/МА2016/0291
Хэргийн индекс 128/2015/0013/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Энхтуяагийн Халиунбаяр
Нэхэмжлэгч “СББ” ХХК
Хариуцагч Оюуны өмчийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ““Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээчийн 2014 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн "Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах урьдчилсан шийдвэрүүд, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэхээс татгалзсан Оюуны өмчийн газрын шинжээч нарын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Барааны тэмдгийн шүүлтийн тайлангуудыг тус тус хүчингүй болгож, бүртгэлийн 40-2013-0013030 болон 40-2013-0013031 дугаар мэдүүлэгтэй барааны тэмдгүүдийг бүртгэж, гэрчилгээг олгохыг Оюуны өмчийн газарт даалгаж, “Маргаан шийдвэрлэх комиссын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж бүхэлд нь өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөөгүй болохыг дурдсугай.

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.