Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-31
Дугаар 221/МА2016/0344
Хэргийн индекс 114/2014/0053/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дэмбэрэлийн Батбаатар
Нэхэмжлэгч Д.Намсрайн
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Баатаржав
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 37 дугаар зүйлийн 37.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Намсрайн ”Дархан-Уул аймгийн Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 1-9 тоотод байрлалтай газар өмчлөх эрхийн 000041878 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 231 дүгээр захирамжийн Н.Баатаржавт холбогдох хэсэг, Дархан сум 15 дугаар баг Мангиртын 3 дугаар хэсэг 6-6 тоотод байрлалтай газрын газар эзэмших эрхийн 0079703 дугаар гэрчилгээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийн “Дашваанжил” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.10.19 269 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн Д.Намсрай Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс