Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-09
Дугаар 221/МА2016/0311
Хэргийн индекс 128/2015/0117/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч М.Мөнхзаяа
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 227 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мөнхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-15 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Мөнхзаяаг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд урьд эрхэлж байсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, түүний ажилгүй байсан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны өмнө эрхэлж байсан ТЗ-7 ангиллын албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан М.Мөнхзаяагийн цалин хөлсийг бууруулахгүйгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд түүний өмнө эрхэлж байсан  ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн албан тушаалд томилж, түүний ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан ТЗ-7 ангиллын албан тушаалын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох, олговрыг олгохдоо нэхэмжлэгчид 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг хэлбэрээр олгогдсон 3 982 320 төгрөгийг хасч тооцон олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.