Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-01-25
Дугаар 04
Хэргийн индекс 124/2015/0031/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Уртнасангийн Бадамсүрэн
Нэхэмжлэгч Тариалан сумын Толь багт оршин суух, нэр бүхий 23 иргэн
Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Хар тарвагатай хувьцаат компани
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Эрдэнэбаатар, Ч.Баянбат нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-д заасныг баримтлан Ж.Мөнгөншагай нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Баг шинээр байгуулах, татан буулгах, өөрчлөлт оруулах тухай” 10/04 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай. 3. Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 122 дугаар захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай. 4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.05.30 188 Улсын дээд шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Увс аймгийн Тариалан сумын Толь багын иргэд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал