Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-03-24
Дугаар 10
Хэргийн индекс 121/2016/0006/з
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Бат-Эрдэнэ Батчимэг
Нэхэмжлэгч С.Батбаатар
Хариуцагч Төгрөг сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ч.Цэрэндорж
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 93 дугаар зүйлийн 93.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар С.Батбаатарын Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/05 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  80  дугаар  зүйлийн 80.1,  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Батбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.