Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-03-29
Дугаар 10
Хэргийн индекс 116/2015/0020/З
Шүүх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сэнгэдоржийн Оюунтунгалаг
Нэхэмжлэгч "Номин тав трейд" ХХК
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Хэрлэн хивс" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч “Номинтав трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  “Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай” Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Номин тав трейд ХХК-д олгосугай.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ОЮУН

                                               ШҮҮГЧ                                                     П.АМАРЖАРГАЛ

                                                                                                                С.ОЮУНТУНГАЛАГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.05.20 221/MA2016/0319 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Очирбатын Номуулин “Номинтав трейд” ХХК Дархан-Уул аймгийн засаг дарга