Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-09-03
Дугаар 05
Хэргийн индекс 113/2015/0006/З
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зоригтбаатарын Ганзориг
Нэхэмжлэгч Намсрайн Алтанцэцэг,
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдох;
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Лүндэгдоржийн Одонтуяа
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27 .2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Алтанцэцэгийг Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд түүний урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгасугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Н.Алтанцэцэгийн ажилгүй байсан хугацаа болох 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 5 сар 2 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 2233417 (хоёр сая хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун арван долоон) төгрөгийг Н.Алтанцэцэгт олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Санхүүгийн хяналт, аудитын албанд даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан “аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/33 дугаар тушаалын 1 дэх заалтын “чөлөөлсүгэй” гэснийг “Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэх” гэж өөрчлөхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийн тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Санхүүгийн хяналт, аудитын албанаас 70200 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1,  81 дүгээр зүйлийн 81.1–д зааснаар шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд хэргийн оролцогчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.09.03 05 Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зоригтбаатарын Ганзориг Намсрайн Алтанцэцэг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга,Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдох;
2016.01.20 113/ШШ2016/0001 Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нанзадын Дамдинсүрэн Намсрайн Алтанцэцэг Говьсүмбэр аймгийн Засаг дарга; Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга; Говьсүмбэр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нар
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.11.14 221/МА2016/0474 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Цэндийн Цогт Н.Алтанцэцэг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүү хяналт, аудитын албаны дарга
2016.03.30 221/МА2016/0134 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Н.Алтанцэцэг Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга