Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-03
Дугаар 06
Хэргийн индекс 121/2016/0006/З
Шүүх Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч : Ц.Цэндхорол, Ц.Дашдулам
Хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Улсын бүртгэгч
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэндхорол, Ц.Дашдулам нарын Ц.Дашдуламыг 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зүүнбаян-Улаан суманд төрснийг төрсний бүртгэлд бүртгэж өгөх”-ийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Улсын бүртгэгчид Цэндхоролын Дашдуламын төрсний бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэхийг даалгасугай.   

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас тус шүүхийн шүүгчийн 2016 оны   1 дүгээр сарын 28-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэдмэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 07 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.