Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-03-15
Дугаар 0190
Хэргийн индекс 128/2015/0754/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намжилын Долгорсүрэн
Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.2, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн 3647Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, уг талбайд бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн “Засаг чандмань” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 4449 га нийт талбайн үлдэгдэл 3877.97 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж, “Засаг чандмань” ХХК-ийн 3434 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгуулсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ”-г сунгахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар сунгахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.