Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-03-11
Дугаар 15
Хэргийн индекс 114/2015/0055/З
Шүүх Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жамъянхоролын Оюунчимэг
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантулга
Хариуцагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т  заасныг баримтлан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантулгын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Сум дундын ойн анги байгуулах тухай” 56 дугаар тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон нутгийн хамгаалалтанд авах тухай” 79 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

     3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

     4.Захирамжийг оролцогчид гардуулан, шүүгчийн захирамжийн үр дагаварыг танилцуулж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.