Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2016-01-20
Дугаар 002
Хэргийн индекс 033/2015/00031/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч З.Гүлбарша
Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 41 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Гүлбаршагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Үндэслэлгүй авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай“ 49 дүгээр актыг хүчингүй болгосугай. 
    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 
            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.