Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-01-25
Дугаар 02
Хэргийн индекс 118/2015/0027/З
Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нямын Амарзаяа
Нэхэмжлэгч Д.Батбаяр
Хариуцагч Завхан аймгийн засаг дарга Ж.Жамьянтив
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 5 сарын 24-ний өдрийн 145 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Батбаярт олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.03.23 221/МА2016/0185 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Тунгалагсайхан Д.Батбаяр Завхан аймгийн Засаг дарга