Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-11-11
Дугаар 0777
Хэргийн индекс 031/2013/0336/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Мишигдоржийн Батзориг
Нэхэмжлэгч “Анома” ХХК
Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн болон орон нутгийн өмч
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн З, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 9 дүгээр зүйлийн 9.6,  9.7, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, 4, 6, 16 дугаар зүйлийн 1,  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг тус тус баримтлан:

1.1. “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант комисс байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн А/341 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 2-т буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг нэхэмжлэгч “Анома” ХХК-д хамаарах хэсгээр, Нийслэлийн Засаг даргаас 2013 оны 04 дүгээр сарын 04-нд өдөр тутмын хэвлэлээр зарласан УБ2012/6-25-4 дугаар бүхий Монгол Улсын болон гадаадын этгээд, түүний нэгдлийг “Шинэ урт цагаан төсөл”-ийн “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр гүйцэтгэх концесс олгох уралдаант шалгаруулалт зарлах тухай шийдвэр буюу зарыг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25 тоот тогтоолын 3 дугаар хавсралтын 1 дүгээрт буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийг нэхэмжлэгч “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хувьчлалын жагсаалтаас хасах тухай” 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13/49 тоот тогтоолын хавсралт болох “Хувьчлалын жагсаалтаас хасах аж ахуйн нэгж, барилга байгууламжуудын жагсаалт”-ын хоёрын 3-т буй Урт цагаан үйлчилгээний төв гэснийг нэхэмжлэгч “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21/31 тоот тогтоолын 4 дэх заалтын “Тус тогтоол батлагдсантай холбогдуулан” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ...2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/25, ... дугаар тогтоолуудыг ... хүчингүй болсонд тооцсугай” гэснийг нэхэмжлэгч “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 21/31 тоот тогтоолын хавсралтын 1-д буй “Шинэ урт цагаан төсөл” гэсэн хэсгийг нэхэмжлэгч “Анома” ХХК-д холбогдох хэсгээр, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын Нийслэлийн өмчийн концессын зүйлүүдийн төслүүд гэсний А-д Барилга байгууламж, орон сууцны салбар гэсний 1-д буй “Шинэ урт цагаан төсөл” гэснийг нэхэмжлэгч Анома ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай” А/91 дүгээр захирамжийн 4 дэх хэсгийн “Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/341 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэснийг нэхэмжлэгч “Анома” ХХК-д холбогдох хэсгээр тус тус  хүчингүй болгосугай.

1.2. “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах асуудлаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад хандан нэхэмжлэгчийн зүгээс холбогдох шийдвэр гаргуулахыг үндэслэл бүхий өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг нэхэмжлэгч “Анома” ХХК-ийн хуульд заасан эрхийг нь хангасны үндсэн дээр тус компанид хувьчлах арга хэлбэрийг тодорхойлсон шийдвэр гаргахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

1.3.1 “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн 2, 3 дугаар корпусыг хувьчлах ажлыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.