Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-06
Дугаар 16
Хэргийн индекс 118/2015/0006/З
Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагважаргалын Тунгалаг
Нэхэмжлэгч Д.Машууз
Хариуцагч Завхан аймгийн ИТХ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн болон орон нутгийн өмч
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 27 дугаар зүйлийн 27.1, 77 дугаар зүйлийн 77.2.3, 77.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Тэргүүлэгч нарт холбогдох Хөрөнгө эзэмшүүлэх тухай 2014 оны 07-р сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий тус аймгийн Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Машуузын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.