Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-02
Дугаар 15
Хэргийн индекс 010/2015/0003/З
Шүүх Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Нямын Амарзаяа
Нэхэмжлэгч Ч.Чадраабал
Хариуцагч Гэрэлхүү /Тэлмэн сумын Өвгөдий багийн засаг дарга/
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3, 12 дугаар зүйл, Хог хаягдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, хариуцагч Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Торгууль оногдуулах тухай 01 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Чадраабал шүүхэд ирж, очсоны унааны зардал, түлш, утасны нэгжний үнэ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар Ч.Чадраабалын нэхэмжлэлээс нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэлмэн сумын Өвөгдий багийн Засаг даргаас 35100 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч.Чадраабалд олгосугай.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.