Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-03-04
Дугаар 04
Хэргийн индекс 124/2014/0024/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч М.Гэрлээ
Хариуцагч Увс аймгийн Цагдаагийн газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Батгэрэл
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Гэрлээгийн  “Увс аймгийн Цагдаагийн газрын даргын “Алба хаах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-20 дугаартай тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, Увс аймгийн Цагдаагийн газрын “Архивч, бичиг хэргийн эрхлэгч”-ийн ажилд эгүүлэн тогтоохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч зөвшөөрснийг баталж, түүний нэхэмжлэлээр Увс аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдуулан үүсгэсэн 124/2014/0024/з/ индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.2 , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70200  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ОЮУНГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.