Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-01-28
Дугаар 02
Хэргийн индекс 124/2014/0025/з
Шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Түмэнжаргалын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Г.Буяндалай
Хариуцагч Тэс сумын Засаг дарга З.Түмэндалай
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2 дахь хэсгийн 70.2.9, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6, 26.8 дах хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Буяндалайгийн Тэс сумын Засаг даргад холбогдох Тэс сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/5 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай захирамж хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 11 сарын 12-наас 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1745909 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүргүүлсэн болон гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ОЮУНГЭРЭЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.