Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-11-27
Дугаар 26
Хэргийн индекс 125/2015/0028/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Т.Нямцэцэг
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд С.Эрдэнэбаатар
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” захирамжийн Т.Нямцэцэгт холбогдох хэсгийг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар “Үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг тус тус  хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Эрдэнэбаатарыг ямар нэгэн захиргааны акт гаргалгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллуулсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81   дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.02.17 221/МА2016/0221 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Доржгочоогийн Баатархүү Т.Нямцэцэг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.05.09 166 Улсын дээд шүүх Дашдоржийн Мөнхтуяа Т.Нямцэцэг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга