Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-01
Дугаар 12
Хэргийн индекс 116/2015/0010/З
Шүүх Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Батбаярын Оюун
Нэхэмжлэгч Ц.Туяацэцэг
Хариуцагч Баяндун сумын Засаг дарга, Баяндун сумын Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Р.Сүрэнжав
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дах  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дах хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Баян дун сумын Засаг даргын  2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дүгээр захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийг Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

            2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар   нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт  ажилгүй  байсан  хугацааны  нөхөн  олговор  4 331 736   /дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга долоон зуун гучин зургаан мянган/ төгрөгийг Баян дун сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгосугай.

           3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баяндун сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгосугай.

            4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          5.Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах  бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

           Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч, гуравдагч этгээд нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ОЮУН  

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.