Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-12-11
Дугаар 0019
Хэргийн индекс 115/2015/0012/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Ц.Бадамцэцэг
Хариуцагч Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б.Баттунгалаг
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч  эвлэрснийг баталж, иргэн Ц.Бадамцэцэгийн нэхэмжлэлээр, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан үүсгэсэн “Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  2014 оны 44, 48 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10  138 382 төгрөг гаргуулах” шаардлага бүхий, 115/2015/0012/З дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

    2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

    3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА
                                    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.