Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-11-25
Дугаар 0018
Хэргийн индекс 007/2015/0009/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярын Цэнд
Нэхэмжлэгч "Сантранс Монгол" ХХК
Хариуцагч Хатанбулаг сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Ханги мандал транс" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4, 36 дугаар зүйлийн 36.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Сантранс Монгол” ХХКомпанийн гаргасан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2011 оны 05-р сарын 02-ны өдрийн А/54 тоот дуудлага худалдаа зохион байгуулах тухай захирамж, мөн дээрх захирамжаар явуулсан дуудлага худалдааны үндсэн дээр гаргасан Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/120, мөн оны 12-р сарын 01-ний өдрийн А/140 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, дуудлага худалдааны үнэд төлсөн 2,8 тэрбум төгрөгийг буцаан олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, уг төлбөрийг буцаан олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь зүйлд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 81.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2016.05.16 176 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн “Сантранс монгол” ХХК Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга