Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-17
Дугаар 19
Хэргийн индекс 111/2015/0013/З
Шүүх Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэдэвийн Сувдмаа
Нэхэмжлэгч М.Зоригт
Хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Зоригтын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгож, М.Зоригтыг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан М.Зоригтын ажилгүй байсан 5 сар 11 хоногийн хугацааны цалин 5 062 095 /таван сая жаран хоёр мянга ерэн тав/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Зоригтод олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т зааснаар нэхэмжлэгч М.Зоригт “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.