Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2015-08-04
Дугаар 13
Хэргийн индекс 125/2015/0017/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч С.Аюуш
Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч С.Аюушын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.Аюушын  өндөр насны тэтгэврийг 1986-1990 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлснөөс тооцон өөрчлөн тогтоохыг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч С.Аюушд олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81дүгээр зүйлийн 81.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.09.16 221/МА2016/0437 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Сосорын Мөнхжаргал С.Аюуш Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс