Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-10-14
Дугаар 0017
Хэргийн индекс 115/2015/0011/З
Шүүх Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Г.Гантуяа
Хариуцагч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга болон Даланжаргалан сумын Өнгөт багийн иргэдийн Нийтийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Ш.Энхбаатар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг  удирдлага болгон
                                                                             ТОГТООХ нь:

         1.    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1,  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Өнгөт” багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг бүхэлд нь тус Хурлын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/100 дугаар захирамжийн Ш.Энхбаатар холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

          2.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гантуяагийн хүсэлтийг, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх болон тухайн газрын байрлалыг харгалзан холбогдох хуульд нийцүүлэн хот айлаар дундаа хамтран эзэмшүүлэх замаар шийдвэрлэхийг хариуцагч Даланжаргалан сумын Засаг даргад даалгасугай.

         3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70200  /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

       4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч   шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах учрыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СИЙЛЭГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.