Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-08-13
Дугаар 0461
Хэргийн индекс 128/2014/0274/З
Шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цолмонгийн Сайхантуяа
Нэхэмжлэгч С.Нарантуяа
Хариуцагч Хөдөлмөрийн сайд
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөрийн сайдад холбогдох “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/121 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 5 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулсан Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч С.Нарантуяагийн “Хөдөлмөрийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/121 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөрийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 оны 5 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд зохион байгуулсан Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгазсаныг, хариуцагч Хөдөлмөрийн сайдын “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.