Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-10-27
Дугаар 31
Хэргийн индекс 109/2015/0015/З
Шүүх Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагвасүрэн Өлзийжаргал
Нэхэмжлэгч "Жөн Юан" ххк
Хариуцагч Их тамир сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ашигт малтмал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.         Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4, 2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 5, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 28 дугаар зүйлийн 3, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1 дэх хэсгийн 18.1.2 дахь хэсгийн к,  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Жөн-Юан” ХХК-ийн Архангай аймгийн Ихтамир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахыг Архангай аймгийн Ихтамир сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.