Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-03
Дугаар 10
Хэргийн индекс 017/2015/0003/З
Шүүх Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ганболдын Янжиндулам
Нэхэмжлэгч Б.Ганбаатар
Хариуцагч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэл
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд А.Мөнх-Амьдрал
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ганбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны  өдрийн А/31 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”  тушаалыг хүчингүй болгож, Б.Ганбаатарыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний албаны дарга, нийгмийн даатгалын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны  олговор 4.112.888 /дөрвөн сая нэг зуун арван хоёр мянга найман зуун наян найм/ төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээрүлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчБ.Ганбаатарт олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81   дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.