Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-07-03
Дугаар 021
Хэргийн индекс 033/2015/0010/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Зукарын Гүлбарша
Нэхэмжлэгч У.Амангүл, С.Ардагүл, Х.Жулдызгүл, М.Кеншилик
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Т.Гүлмира
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.”б”, 19 дүгээр зүйлийн 19.1, Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.2, 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.Амангүл нарын 4 иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/117 дугаар захирамжийн 6 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох Өлгий сумын   9 дүгээр цэцэрлэгт  шинэ бүлэг нэмэх шийдвэр гаргахыг  аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 
 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн   давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.