Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2015-09-18
Дугаар 024
Хэргийн индекс 033/2015/0017/З
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Махайн Риза
Нэхэмжлэгч Р.Серикбол
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Боловсрол, соёлын газрын дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

             1. Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 61.1.2, 61.1.3, 61.3, 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.8, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг тус тус баримтлан “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын бүтэц, орон тоонд төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог нэмж баталсан шийдвэр гаргахыг тус аймгийн Засаг даргад даалгах, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" 21 дугаартай тушаалыг хүчингүй болгож, иргэн Р.Серикболийг урьд эрхэлж байсан төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс  9 дүгээр сарын 18-ны өдрийг  хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт төлөхийг аймгийн Боловсрол, соёлын газарт даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.