Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-03-16
Дугаар 07
Хэргийн индекс 120/2018/0006/З
Шүүх Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Могнооны Цэцэгмаа
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Мөнхтуяа
Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Өлзийбат, Б.Хэрлэн
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

             

         1. Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  67  дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Өлзийбат хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2  дахь  хэсэгт   заасны   дагуу   хэргийн   оролцогч,   тэдгээрийн   төлөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.