Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2018-03-07
Дугаар 05
Хэргийн индекс 120/2017/0011/з
Шүүх Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чинзоригийн Баярмаа
Нэхэмжлэгч П.Б
Хариуцагч Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ Г.Б
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Батцэцэг нь Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнэ/-д холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.